2011-09-26
Баян-Уул сумын Ойн ангитай танилцлаа
Ойн албаны мэргэжилтнүүд Баян-Уул суманд ажиллаж 2011 онд улсын төсвийн хөрөнгө, аж ахуйн нэгжүүдийн өөрийн хөрөнгөөр хийж буй ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажил, тарьц суулгаын нөөц, Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайн үйл ажиллагаатай танилцлаа.
Сум дундын ойн анги нь мод үржүүлгийн газартаа чацаргана 2 настай-270 ш, гүйлс 1353, хайлаас 285, монос 50, сибир улиас 3000, шар хуайс 500, нохойн хошуу 50 бут, жимсний модны 50 суулгац тус тус ургуулж, хүлэмжинд нарсны 2 настай 20.000 ш, үрээр хайлаас 1 кг, нарс 4 кг, шинэс 5.5 кг, шар хуайс 1 кг, жимсний мод 300 гр тус тус үрээр тарьжээ.
2011 онд Сум дундын ойн анги 65 га талбайд, “Батсүмбэр” ойн нөхөрлөл 5 га талбайд, “Ногоон цээл” ойн нөхөрлөл 5 га талбайд,” Бавж барас” ХХК 20 га-д, өөрийн хөрөнгөөр “Улзын тайга” ХХК 1га талбайд, “Нарс мод” ХХК 4 га-д, “Өвөр эрээн” ХХК 5 га-д Бавж-Барас ХХК 10 га талбайд 60%-85% амьдралтай тус тус ургуулж байна.
 
          Мэдээллийн эх сурвалж: Байгаль, орчин аялал жуулчлалын яамны сайтаас
Бичсэн: baysaku | цаг: 10:42 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax