2010-10-23
Баян-Уул сумынхаа товч танилцуулгыг манай найз бичжээ
Баян-Уул сумын товч танилцуулга
Тус сум нь 1924 онд албан ёсоор байгуулагдаж 1927 онд Алхана, 1932 он гартал Баян Хан уул, 1932 оноос Тариалан сум нэрээр тус тус нэрлэгдэж байснаа хожим Жаварт хошуунаа суурьшан Баян-Уул сум хэмээн нэрлэгдсэн бөгөөд эдүгээ 85 жилийн түүхтэй нутаг юм.

Өдгөө тус сум нь засаг захиргааны нэгжийн 6-н багт хуваагдсан  4451 хүн амтай, халх, буриад, барга, сонгоол, хамниган, казак, дүрвэд, захчин, үзэмчин зэрэг олон үндэстэн ястнаас бүрдсэн, нийт хүн амын 47% нь сумын төвд 53 % нь хөдөөд амьдарч байна.

 

Нутаг дэвсгэрийн хувьд хойноосоо урагш 86 км, баруунаас зүүн тийш 73 км үргэлжилсэн 562,3 мянган га газартай, дөрвөн талаараа ОХУ-ын Чита муж болон Баяндун, Цагаан-Овоо, Норовлин   сумуудтай тус тус хиллэдэг,  4-н замын уулзвар бүхий сум юм.

Дорнод аймгийн нийт ойн 80 гаруй хувь нь тус сумын нутаг дэвсгэрт байдаг бөгөөд нарс, хар мод, хус, улиас мод, 600 гаран өвслөг ургамал, мойл, үрэл, гүзээлгэнэ, үхрийн нүд, улаагана, долоогоно, чацаргана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ, төрөл бүрийн мөөг, зэрлэг сонгино, таана, жууцай, мангир зэрэг амтлаг ногоо ургадаг.

Түүнчлэн буга согоо, хүдэр, бор гөрөөс, гахай, чандага, туулай болон илбэнхи, дорго, үнэг, хярс, шилүүс, чоно, тарвага зурам зэрэг үслэг ан амьтан элбэг бөгөөд 40 гаруй зүйлийн хөхтөн амьтан, 200-аад зүйлийн жигүүртэн шувуу, 28 зүйлийн загас байдаг

 

Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул

Чайбалсан хотын иргэн

Оргодой Бодонгууд Гантөмөрийн Төмөрчулуун

 

 

 

    

Үг. Ц.Бадамдорж                       

 Ая. С. Пүрэвсүрэн

 

Нутгийн үнэр

Наран ургах Унагай, Хархираагаас

Насны минь өлгий цэлийтэл угтаад

Наадаж өссөн хүүгээ энхрийлсэн

Наамал юм шиг зүлгээ дэвсээд

         Барааны газраас үнэр нь анхилсан

         Баян-Уул минь зүрхний тольт оо

Бумбат хайрханы орой дээрээс

Будант хангай хөхрөн униартаад

Алаг нүдний харааны үзүүрээс

Агь ганга нь цээжинд сэнхийгээд

         Барааны газраас үнэр нь анхилсан

         Баян-Уул минь зүрхний тольт оо

Урт, Ажнайн тэртээ хаялгаас

Улзын хөндий хөхрөн цэнхэртээд

Униартах уулсын цаадах шугуйгаас

Улаагана мойл нь сэтгэлд амтлагдаад

         Барааны газраас үнэр нь анхилсан

         Баян-Уул минь зүрхний тольт оо

Ульхан майхны сүрлэг бэлээр

Урсгал Онон мэлтрэн мяралзаад

Хөхөөн дууны уянгат эгшгээр

Хөвч тайгын сонор сэргээд

         Барааны газраас үнэр нь анхилсан

         Баян-Уул минь зүрхний тольт оо

Бичсэн: baysaku | цаг: 14:36 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


тэврэлт гоё шүү
Бичсэн: chagsaa цаг: 17:54, 2011-02-21 | Холбоос | |


saihan bnaa nutgaa mash ih sanaj bn гоё шүү
Бичсэн: chagsaa цаг: 17:53, 2011-02-21 | Холбоос | |


ymar goy yum be
Бичсэн: Зочин цаг: 17:49, 2010-12-25 | Холбоос | |


ene jijighen sumand l minii baga nasnii heden jil ungursunduu. ene sumand l hiided shavilj lam bolongo aldaj ene sumand l surguulid orj blaa gej гоё шүү
Бичсэн: dao цаг: 15:09, 2010-12-20 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Г. Байгалмаа (зочин) цаг: 14:51, 2010-12-20 | Холбоос | |


Baraanii gazaraas uner ni anhilsan bayan uul mini minii nutag nutagtaa hairtai shu
уйлах
Бичсэн: Г. Байгалмаа (зочин) цаг: 14:51, 2010-12-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax