2011-01-12
Баян-Уулын магтаал

Баян хан Түмэн хан                                                       
Бүрэнхаан Дун хаан                                                       
Дөрвөн их тахилгатай                                                  
Дүнхийгч л уулс минь                                                      
Бардан уул Хараат уул
Харчулуун Онцгой
Дөрвөн их өндөрлөг
Үүлэн сүмбэр хаднууд минь
     Баян Уул нутаг минь
     Наян наваа дайд минь
     Үеийн үед жаргалтай
     Үр ач нарын минь тоонот юм аа
Энх Өндөр Туг Өндөр
Хар Өндөр, Хархираа өндөр
Дөрвөн их Өндөр
Өргөмжит нутаг минь
Онон Улз түрүүтэй
Унагай Уртын голууд минь
Оёор үгүй бургиланхай
Дөрвөн их усан минь
     Дахилт
Цагаа нуур Хар нуур
Холбоо нуур Гэртийн нуур
Дөчин өнгийн шувуудтай
Дөрвөн их ундаа минь
Унагай Дэлбэрхэй
Урт Хархираагийн
Өвөлжөө бууц нэмжээдээ
Дөрвөн их хөндий минь
     Дахилт
Дааган Номгон
Дархинт Хавтгайн
Дөрөө зурам хадлантай
Дөрвөн их хоолой минь
Эрээн Дархинт
Бумбат Гялалзахын
Эмээлтийг сульдаасан
Дөрвөн их даваа минь
     Дахилт
Бурхант Зүрхийн овоо
Бумбат Ламын овоо
Дөрвөн их тайлгатай
Дүли чулуун овоо минь
Эрдэнэ толгой Эрээн
Улаалзаргана Ажнайн
Дөрвөн зүйл эмтэй
Аршаан булаг ус минь
     Дахилт
Баяндун Цагаан Овоо
Норовлин Орос гүрэн
Саахалтын санаа нэг
Сайхан зантай хөршүүд минь
Халх буриад
Хамниган цонгоол
Дүхэриг түшилцээд
Дөрвөн их унги минь
     Дахилт
Бардан баатар Өүлэн ижий
Тэмүжин Шихихутаг
Дөрвөн их алдартай
Домог түүхийн баатрууд минь
     Дахилт
Өрөл мойл
Үхэр нүд улаагана
Жимс жимсний охь
Дөрвөн зүйл жимс минь
Ариун дагшин хэвлийдээ
Алт эрдэнэс арвинтай
Дөрвөн зүйл баялаг нь
Задараагүй зандаа
     Дахилт
Буга хандгай эхтэй
Булга суусар дараатай
Улаан номын сахиустай
Дөрвөн цагийн сэлгээнд
Дөрвөн зүгтээ налайсан
Тааваараа бэлчээрлээд
Таван хушуу мал минь
     Дахилт
Хүмүн суварга бүтээсэн
Зуун найман баавай нар минь
Номун буян дэгжээхээр
Зулай дарсан бүүвэй нар минь
     Дахилт

Бичсэн: baysaku | цаг: 16:18 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Намайг Ганболдийн Тунгалаг гэдэг. Баян-Уулдаа өсөж төрөөд 10-жилийн сургуулиа тэнд төгссөн. Ээж аав 2-ыг минь нутгийнхан маань бүгд танина даа. Аав колонкийн Ганболд гэдгээрээ алдартай. Ээжийг минь Мядагмаа багш гэхээр Баян-Уулийнхан байтугай Дорнодийнхон бүгд мэдэх байх. Хамгаас хайртай ээж минь 7-хон хоногийн өмнө Бурхан болсон. Ээжийг минь бие нь муу эмнэлэгт хэвтэж байхад манай сумийн бараг бүх айл эргэж ирсэн байх гэж дүү минь надад хэлж байсан. Бас сүүлчийн замд нь үдэхэд маш олон хүн оролцсон гэж би ааваасаа сонссон. Миний ээж үнэхээр Ардийн багш хүн байсан юм байна даа. Хайртай ээжийн минь орон зай хань ижил, ур хүүхдэд нь байтугай нутгийн зон олонд нь үгүйлэгдэж байна даа. Би даанч ээжийгээ сүүлчийн замд үдэхэд нь очиж чадсангүй дээ. Даанч хол газар байна даа. Гэхдээ 2 сарийн өмнө ээжийгээ Улаанбаатарт эмчилгээ хийлгэж байхад нь хайртай охиныхоо хамт очоод уулзаад ирсэн. Одоо хүртэл ээжийн минь дүр зураг нүдэнд минь үзэгдсээр... Гэхдээ би хайртай ээжийг минь хайрлаж хүндэтгэж явдаг нутгийнхандаа, сургуулийнхандаа бас шавь нарт нь бүгдээрэнд нь баярлалаа гэж энэ блог-оор дамжуулж хэлэх гэсэн юм. Үр хүүхдүүд бид нар нь хайртай ээжийнхээ үйл хэрэг, нэр хүндийг өндөрт өргөж явах болно. Би одоогоор АНУ-ийн Хавайн арал дээр байдаг Бригхам Енг-ийн их сургуулид Нягтлан бодогч мэргэжлээр суралцаж байна. Ирэх жилийн 12-р сард сургуулиа төгсөнө. Ийм сайхан блог хийж нутгийн маань тухай сайхан мэдээ мэдээлэл бидэнд хүргэж байгаа хүнд баярлаа. Би гэхдээ яг хэн гэдгийг нь сайн мэдээгүй л байна. Цаашдийнх нь ажилд өндөр амжилт хусье. Баярлалаа, нутгийнхандаа
Бичсэн: Зочин цаг: 07:14, 2011-08-10 | Холбоос | |


Улаанбаатар хотод оршин амьдардаг Дорнод аймгийн Баян-Уул сумынхны мэдээллийн блог
Бичсэн: Зочин цаг: 20:45, 2011-08-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax