- 1. Одод ширт, чадвал тоолоорой.
- 2. Ажлын газартаа тайвшрахын тулд цаасан онгоц хийгээд нисгээрэй. Энэ тухай дарга чинь мэдэхгүй бол түүний байхгүй үеийг хүлээ.
- 3. Удаан хугацааны турш залхуурч хойш тавьсан шүүгээгээ цэгцлээрэй. Энэ ажил танд нүсэр санагдвал өдөр бүр нэг шургуулгыг цэгцэл. Тэгвэл ажил чинь хялбар болох юм.
- 4. Дөнгөж хөлд орж буй хүүхэдтэй хамт алх. Унан тусан байж хөлд орсон цагаа эргэн нэг санаарай.
- 5. Салхинд яв. Өмсөхөд хамгийн эвтэйхэн газар сууж боссон ч халтартаж байгаа нь мэдэгдэхээргүй амар хувцас өмсөөрэй. Үүний тулд хамгийн сайн арга бол ногоон өнгийн хувцас өмсөх юм. Одоо хувцсаа муухай болгохоос эмээлгүй дээр нь чөлөөтэй хэвтэж болно.
- 6. Ямар нэгэн кино үз. Тэгэхэд самар цөмж болно.
- 7. Маш сайн ярьж, хүмүүсийг инээлгэж чадахаар нэг сайн онигоотой байх хэрэгтэй.
- 8. Хол байдаг найздаа ил захидал эсвэл захиа илгээгээрэй. (гар утасны мессеж биш)
- 9. Босдог цагаасаа 15 минутын өмнө босохыг нэг туршаад үзээрэй. Энэ хооронд байгаль ертөнц болон өнгөрснийг эрэгцүүлж таныг 15 минут унтаж байх хооронд буюу хэсэг хугацааны турш юу юу болж өнгөрдгийг ажиглаарай.
- 10. Өдрийн тэмдэглэл хөтөл. Хэрэв энэ хэцүү санагдвал долоо хоногоор хөтөлж байгаад аажимдаа өдөр өдөрт нь хөтөлж болно.
- 11. Амьдрал үргэлж сонголт байдгийг, эдгээрийн заримыг нь та одоогоор бодож олоогүй байгаагаа санаарай.
- 12. Хүмүүсийг өөрчлөх гэж бүү оролд. Байгаа байдалд нь орхих нь заримдаа хамгийн сайн эм болдгийг бүү март.
- 13. Урьдынхаасаа илүү сайн сонсогч болохыг хичээгээрэй. Орчин тойрондоо чих тавь.
- 14. Үе үе хэн нэгний хайр нөмөр хүссэн даруйдаа ах дүү, найз нөхөд эсвэл ээжийгээ нэг тэврээрэй.
- 15. Удаан, урт амьсгал. Ядаж л амьсгалахдаа яараад хэрэггүй.
- 16. Хэрэгцээгээ хангаж чадахгүй байна гэж гомдоллохын оронд эхлээд бүх хэрэгцээгээ дахин нэг бодоод үз. Зарим зүйл ямар ч хэрэггүй болохыг та мэдэх болно.
- 17. Нэг дууны аяыг исгэрэхийг оролдоорой. Чадахгүй бол дагаад аялаарай.
- 18. Чанга дуугаар шүлэг унш. Сонсогч нь гагцхүү та өөрөө шүү. Хэрэв муу уншвал санаа зовох юмгүй гэсэн үг.
- 19. Хамаг биеэ сул тавиад цэвэр сайхан орондоо ороод хэвт. Ийн хэвтэж байхдаа хааяа нэг сайхан өгүүллэг уншиж болно.
- 20. Урд нь хэзээ ч хийж байгаагүй ямар нэгэн зүйлийг хийгээрэй. Жишээлбэл: Унтлагын хувцастайгаа байхдаа хөшгөө татаад, гар утсаа унтраагаад, хаалгаа түгжээд, хөгжмийнхөө дууг эцэст нь хүртэл чангалж байгаад бүжиглэж болно.
- 21. Муу зуршлаасаа салахыг хичээ. Тэр таныг орхихгүй бол та түүнийг танихгүй, огт хэрэглэж, хийж байгаагүй мэт байгаарай.
- 22. Өөртөө цэцэг худалдан аваарай. Хэрэв танд цэцэг авч өгдөг хэн нэгэн байдаг бол ингэж өөртөө төвөг удсаны хэрэггүй.
- 23. Маргааш хийхээр төлөвлөж хойш тавьсан ажлаа өнөөдөр хий.
- 24. Өөдрөг, баяр баясгалан, эрч хүчээр дүүрэн ажилла. Судалгаанаас харахад урвуу үзэл өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөнд ач тус болсон удаагүй.
- 25. Аливаа зүйлийг хэтрүүлэхээс зайлсхий. Аль болох тохируулж сур. Ингэх нь танд асар сайн нөлөөтэй.
- 26. Төгс төгөлдөр байхын тулд бус өмнөхөөс нь илүү сайн болгохын тулд чармай.
- 27. Юу ч ойлгохгүй байлаа ч ямар нэг урлагийн бүтээлийг судлаарай. Эцэст нь та өөрт тохирсон ямар нэг зүйлийг заавал олж харах болно.
- 28. Нэг мод тарьж түүнийг арчилж торд. Тэр мод танд заавал жимс өгөх албагүй, гөлөглөн нахиалж, өндөр болж, навчис нь ургаж бас унаж байхыг харах нь чухал.
- 29. Шувуу хоолло. Цонхны гадаах тавцан дээр шувуунуудад талх үүрүүлж өгөөрэй.
- 30. Хадгаламжийн дэвтэр, иргэний үнэмлэх, даатгалын дэвтэр болон паспорт мэтийн чухал бичиг баримтаа тэмдэгтэй газар хавтсанд хийж хадгалаарай.
- 31. Заавал хувийн ажлын ширээтэй бай. Дээр нь хэрэг болсон бүх зүйлсээ олж тавь гэхдээ цэгцтэй байх хэрэгтэй шүү.
- 32. Бүх түлхүүрээ хувилуулж хажуудаа авч явж бай.
- 33. Танд хэн ч туслахгүй байсан ч та бусдыг хайрлаж энэрч өршөөж бай.
- 34. Цэцэг тарь. Тэдэнтэй ярилц. Хариу нь үг бус өнгө, үнэр нь байх болно.
- 35. Үргэлж Б төлөвлөгөөтэй бай. А төлөвлөгөө бүтэлгүйтсэн тохиолдолд хэрэгтэй.
- 36. Хүнд эсвэл бие барьсан хувцаснаас аль болох зайлсхий. Чөлөөтэй юм өмсөх нь танд тааламжтай байх болно.
- 37. Ой санамждаа найдаад хэрэггүй. Дэргэдээ жижиг дэвтэр аваад бүх юмаа тэмдэглэж бай.
- 38. Ажлаа, азанд найдан бүү орхи. Та чадах бүхнээ хий. Дээр нь танд аз таарвал бүр сайн л биз.
- 39. Тайван бай. Бүтэн өдрийн турш ажлаа амжуулахын тулд өөрөөсөө гарах хамгийн дээд хурдаар явсан гэж бодвол, хөдөлгөөнөө удаашруул. Ингэснээр та тайван амгалан байдлыг мэдрэх болно.
- 40. Цаг хугацааг үр бүтээлтэй ашигла. Цэгтэй уралдаж юмаа хийхээр мундаг биш ч гэсэн цагийг сайн ашиглах өдөр тутмын төлөвлөгөөтэй байгаарай. Энэ нь таны цагийг асар их хэмнэж байгаа харах болно.
- 41. Чухал бичиг баримт, талайн эсвэл даалгаврынхаа нэг хувийг өөртөө авч бай. Өнөөдөр биш юм гэхэд маргааш танд хэрэг болно.
- 42. Аль болох хялбар тайлагдахааргүй төвөгтэй ухаан зарсан зүйлд анхаарлаа илүү хандуул. Амар хялбар тайлагддаг юм таныг хөгжүүлэхгүй шүү дээ.
- 43. Эмх цэгцтэй бай. Хэрэглэсэн цаас, дууссан харандаа бал танд ямар нэгэн дурсамжтай биш л бол тэдгээрийг хогийн саванд хийхдээ бүү эргэлзээрэй.
- 44. Жаахан хүүхэдтэй тогло, Түүнийг гижигд хөгжилд. Нууцаа ч бас түүнтэй хуваалцаж болно шүү дээ. Учир нь тэд нууцыг сайн хадгалдаг.
- 45. Бүх хариултыг нь мэдэх албагүй. Үргэлж хариултыг нь олоогүй асуулттай бай.
- 46. Хүүхдэд цаасан шувуу нисгэхийг зааж сурга. Магадгүй тэр танд ч нисгэхийг сургаж болно.
- 47. Аквариум дахь загасны хөдөлгөөнийг сайтар ажигла. Энэ давчуу саванд хэрэлдэж муудалцахгүйгээр найрамдалтай сайхан амьдарч буйг хараад хүн төрөлхтний дайтах сонирхол ямар ичгэвэртэй болохыг ойлгох болно.
- 48. Амьдралд танд тохиолдож болох хамгийн муу зүйлийг төсөөлөн бод. Ингэснээр та одоо ямар сайхан байгаагаа мэдэх болно.
- 49. Маргааш илүү сайхан өдөр болно хэмээн бүү найд. Өнөөдрийн сайхныг олж хар.
- 50. Таныг сайтар сонсож, ойлгодог мөн та хүссэн үедээ хаалгыг нь тогшдог сайн найзтай болоорой. Та ч гэсэн хэзээд хаалгыг нь тогшиход бэлэн найз нь болохыг хичээгээрэй.
- 51. Ажлаа эцсийн мөчийг хүртэл бүү хойшлуулаарай. Тэр өдөр танд санамсаргүй муу зүйл тохиолдож болзошгүй.
- 52. Та яаж ч хичээгээд зураг гоё зурж чаддаггүй бол та зургийн үзэсгэлэн үзэж, уран зурагтай холбоотой ном уншаарай.
- 53. Нар жаргаж гадаа харанхуй болонгуут хөшгөө татаж, гэрлээ асаах гэж бүү яар. Гэрэлтэй гэгээ харанхуй руу хэрхэн шилжиж байгааг ажиглаарай.
- 54. Үе үе өөрийгөө шинж. Ингэснээр та өөрийн хийж чадах чадахгүйн заагийг тогтоож чадна.
- 55. Танихгүй хүнтэй мэндэлээрэй. Тэр танд гэнэтийн бэлэг барьж хариу мэндлэвэл та эргүүлэн мэндэлж хариу бэлэг бариарай.
- 56. Аль нь буруу болсныг бус аль нь зөв болсныг тунгааж бод. Буруу зүйл олон байдаг ч үнэн хэзээд үнэнээрээ л хаа нэгтээ байж л байдаг. Олон бурууд төөрөлдөхөөс сэргийлж зөвхөн үнэнийг мэдэхийг оролд.
- 57. Бүх хүнийг нэг дор нэгэн зэрэг баярлуулах хэцүү. Гэвч хамгийн багадаа нэг хүнийг баярлуулж хүнийг баярлуулахын сайхныг мэдрээрэй.
- 58. Үзэн ядалт хүний бие организмыг хордуулдаг. Тиймээс бүү үзэн ядаарай.
- 59. Өөрийгөө үргэлж завгүй байлга. Завгүй хүнд гуниглах цаг гардаггүй.
- 60. Танаас азгүй хүмүүсийн төлөө ямар нэгэн зүйл хийгээрэй. Хараагүй хүнд ном уншиж өгч мөн уулзаж ярилцаж болно. Асрамжийн газрын хүүхдүүдэд тусалж болно.
- 61. Ойр ойрхон усанд орж бай. Ингэх нь таны арьсны чийгшлийг тогтворжуулж улмаар тайвшруулна.
- 62. Танд аялах боломж тэр бүргарахгүй бол аялалын тухай сайхан ном унш, зураг үз. Эсвэл хэсэг хугацаанд хотоос зайдуу гараарай.
- 63. Даавууны өөдөс, унасан товч, нэхмэлийн утаснаас илүүдсэн хэсгийг бүү хаяарай. Эдгээрийг нэг хайрцганд эсвэл торонд хийгээд хадгалаарай. Хэзээ нэгэн цагт хэрэг болж магадгүй.
- 64. Өөртэйгөө ярилцаж бай. Ингэснээр сонсогч хайх нь хэрэггүй гэсэн үг. Бусдад өөрийгөө ойлгуулах гэж хүч зарснаас бага хүч зарна.
- 65. Спортоор хичээллэ. Явган алх, гүй, дээс тогло. Таны эрүүл мэндэд ч хэрэгтэй. Аз жаргалын даавар ч ялгарна.
- 66. Танд бага байгаа зүйлээ хайртай хүмүүстэйгээ хуваалцахаас бүү татгалзаарай. ҮҮнээс авах аз жаргал таны өөртөө хадгалсан зүйлээс тань хэд дахин их байх болно.
- 67. Мэддэг зүйлээ хүмүүстэй хуваалц. Мөн бурууг хэлж чаддаг зоригтой бай. Мэддэг ч хэлдэггүй, мэддэггүй мөртлөө ярьдагуудын тоонд орохгүй байхыг хичээгээрэй.
- 68. Хариуг нь нэхэх сайн үйлс хийсний хэрэггүй.
- 69. Хамаатан садан, найз нөхдийнхөө гэрээр орж гарч зочилж бай. Өтөлсөн хойноо дурсамжаа хуваалцаж ярилцах хүнгүй харгуй зам ширтэн ганцаар зогсох вий.
- Бэлэг солилцож бай. Гэхдээ өөрт хэрэггүй.
Ийгээд л бодоходо Улзамни
Ижий авын нутаг даа
Тийгээд л бодоходо Улзамни
Тэнхээ нэмhэн рашаан даа
Ижий авын нутаг даа
Тийгээд л бодоходо Улзамни
Тэнхээ нэмhэн рашаан даа