2010 оны 12-р сарын 04-ны өдөр уламжлал болон зохион явагддаг сургуулийн аварга шалгаруулах “ЦАГААН САРНАЙ” бүжгийн тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 200 гаруй хүүхэд оролцож авьяас чадвараа сорин уралдлаа. Хүүхдүүд тэмцээнд маш их идэвхтэй бэлтгэл сайтай оролцлоо. Хүүхдүүдэд бүжгээ давтах цаг, бэлтгэл хийх өрөө анги танхим олдох муутай байсан ч бүжгийн бэлтгэлээ сайн хийсэн мөн хувцаслалтандаа нилээд анхаарч бүжгийн гутал, хувцас шинээр оёулсан харагдаж байсан.
Цагаан сарнай бүжгийн тэмцээнд идэвхтэй оролцсон анги хамт олны цаашдын сурлага, урлаг, спортын ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Тэмцээний шагналтангуудыг танилцуулъя. Цагаан сарнай тэмцээн 1-3, 4-5, 7-8, 9-11-р анги гэсэн ангилалаар явагддаг билээ.
1-3-р ангийн
Гоцлол бүжгийн төрөлд 10 авьяаслаг сурагч авьяас чадвараа сорин уралдсанаас:
1-р байранд 3в ангийн сурагч Эрдэнэтуяа “Биелгээ” бүжгээр
2-р байранд 2а ангийн сурагч Гантуяа “Халх” бүжгээр
3-р байранд 3б ангийн сурагч Энхжин “Энэтхэг” бүжгээр
3-р байранд 1б ангийн сурагч Оргил “Жалам хар” бүжгээр тус тус байр эзлэв.
Хамтлаг бүжгийн төрөлд 3 хамтлаг өрсөлдсөнөөс:
1-р байранд 3в ангийн Маленкая хамтлаг
2-р байранд 3г ангийн Морьтон хамтлаг
3-р байранд 3б ангийн Тусгай салаа хамтлаг
Цэнгээнт бүжгийн төрөлд 7 хамтлаг өрсөлдсөнөөс:
1-р байранд 2б ангийн хамтлаг “Ча ча” бүжгээр
2-р байранд 3б ангийн Шинэ цаг хамтлаг
3-р байранд 1-р ангийн хамтлаг “Вальс” бүжгээр
Анги хамт олноо идэвхтэй оролцуулсан анги хамт олныг шалгаруулахад Б.Оюунжаргал багштай 3В ангийн хамт олон шалгарлаа.
4-5-р ангийн
Гоцлол бүжгийн төрөлд 4 бүлгийн 4 авьяаслаг сурагч авьяас чадвараа сорин уралдсанаас:
1-р байранд 5б ангийн сурагч Минжинсор “Узбек” бүжгээр
2-р байранд 4в ангийн сурагч А.Баярцэцэг “Монгол бүсгүй” бүжгээр
3-р байранд 5а ангийн сурагч Отгончимэг “Мянгад” бүжгээр
Хамтлаг бүжгийн төрөлд 4 хамтлаг өрсөлдсөнөөс:
1-р байранд 4в ангийн хамтлаг “Буриад”бүжгээр
2-р байранд 5б ангийн хамтлаг “Зохиомжит” бүжгээр
3-р байранд 5а ангийн хамтлаг “Жимсчид” бүжгээр
Цэнгээнт бүжгийн төрөлд 4 хамтлаг өрсөлдсөнөөс:
1-р байранд 5а ангийн хамтлаг “Шинэ ёохор” бүжгээр
2-р байранд 4в ангийн “Цоглог охид” хамтлаг
3-р байранд 5б ангийн ”Nice boys” хамтлаг
Анги хамт олноо идэвхтэй оролцуулсан анги хамт олныг шалгаруулахад Б.Оюунтуул багштай 4в Анги хамт олноо идэвхтэй оролцуулсан анги хамт олныг шалгаруулахад 11б ангийн хамт олон шалгарлаа.
ангийн хамт олон шалгарлаа.
7-8-р ангийн
Гоцлол бүжгийн төрөлд 4 авьяаслаг сурагч авьяас чадвараа сорин уралдсанаас:
1-р байранд 7б ангийн сурагч Анужин “Уран гар” бүжгээр
2-р байранд 7в ангийн сурагч Одхүү “Бид биелэгээ” бүжгээр
3-р байранд 7а ангийн сурагч Уянга “Намиргаа” бүжгээр тус тус байр эзлэв.
Хамтлаг бүжгийн төрөлд 2 хамтлаг өрсөлдсөнөөс:
1-р байранд 8г ангийн хамтлаг “3 чонын бүжиг”
2-р байранд 7в ангийн “Старс” хамтлаг “Кобой бүжиг”
Цэнгээнт бүжгийн төрөлд 8 хамтлаг өрсөлдсөнөөс:
1-р байранд 8в ангийн хамтлаг “Мери Клаус” бүжгээр
2-р байранд 8а ангийн хамтлаг “Латин Америк” бүжгээр
3-р байранд 8в ангийн хамтлаг “Фантастик” бүжгээр
Анги хамт олноо идэвхтэй оролцуулсан анги хамт олныг шалгаруулахад Т.Ариунцэцэг багштай 7в ангийн хамт олон шалгарлаа.
9-10-р ангийн
Гоцлол бүжгийн төрөлд 6 авьяаслаг сурагч авьяас чадвараа сорин уралдсанаас:
1-р байранд 9а ангийн сурагч Баасанбат “Казак” бүжгээр
2-р байранд 9б ангийн сурагч Сарнай “Бахарма” бүжгээр
3-р байранд 9а ангийн сурагч Энхжин “Румба Ча ча” бүжгээр тус тус байр эзлэв.
Хамтлаг бүжгийн төрөлд 5 хамтлаг өрсөлдсөнөөс:
1-р байранд 10а ангийн хамтлаг “Цомирлог” бүжгээр
2-р байранд 11б ангийн хамтлаг “Шинэ жилийн вальс” бүжгээр
3-р байранд 11а ангийн хамтлаг “Басгадай хатираа” бүжгээр
Цэнгээнт бүжгийн төрөлд 7 хамтлаг өрсөлдсөнөөс:
1-р байранд 9в ангийн “Андууд” хамтлаг “Румба” бүжгээр
2-р байранд 11б ангийн хамтлаг “Orange dance” бүжгээр
3-р байранд 10а ангийн хамтлаг “Slep up” бүжгээр тус тус байр эзлэв.
Анги хамт олноо идэвхтэй оролцуулсан анги хамт олныг шалгаруулахад Д.Энх-Амгалан багштай 11б ангийн хамт олон шалгарлаа.