2010-11-01
"Монгол хүний үнэ цэнэ" илтгэлийг хүргэж байна
     Ариун дээд үндэстний гал голомт Агуу их өвөг дээдсийн минь суу ухаан Мөнх тэнгэрийн хүчин доор Мөнхөд босоо орших монгол хүний үнэ цэнэ Гэрэл гэгээ гийсэн энэ өдөр та бүхэнтэй монгол тэмүүлэл гэх нэгэн нэрийн доор нэгдэж монгол хүний үнэ цэнийн талаар өөрийн санал бодлоо солилцох гэж байгаадаа туйлын их баяртай байна. Би илтгэлээ үндсэн 5 хэсэгт хуваан авч үзсэн юм.
1. Хүний үнэ цэнэ: Хүн та өөрийгөө хэр их үнэ цэнэтэй гэж бодож байна.Энэ хорвоод мөнгийг захирч, хайрыг эзэгнэж,халамжийг бий болгодог ганцхан эзэн байдаг. Энэ бол яах аргагүй хүн юм. Авдар алтаар таныг аав ээжээ солих уу гэвэл та солихгүй.Тиймээ, энэ чинь жинхэнэ хүн юм.Одоо үед мөнгөний үнэ цэнэ хэр их билээ. Түүнээс илүү бүүр илүү үнэ цэнэтэй нь ХҮН юм. Тиймээс та амьтан биш хүн болж төрсөндөө аав ээж, бурхан тэнгэрт таларх.
2. Монгол хүний үнэ цэнэ: Монгол хэмээх зургаахан үсэгтэй, морьтон ардаараа бахархдаг энэ оронд төрсөн хүн та ямар агуу юм бэ? Сэтгэлээрээ, итгэлээрээ баян монгол хүний үнэ цэнэ юунд байдаг вэ гэхээр хэдий 2 сая 800 мянган хүнтэй ч бид бүгдэд хөх толбо байдаг болохоор бидэнд эв нэгдэл, эрч хүч, хүнлэг сэтгэл бий болохоор л бид хаана ч бие биенээ гэдэг юм. Энэ чинь жинхэнэ, жинхэнэ монгол хүний үнэ цэнэ юм. Хэдий бид гүндүүгүй, уужим сэтгэлтэй ч энэ зан минь бидэнд гай биш гайхамшиг болдог юм. Би хүн болж төрсөндөө тэр дундаа монгол хүн болж төрсөндөө баярлаж явдаг.
3.Монгол хүн, дэлхийн хүн хоёрын ялгаа: Ялгаа ,ялгаа нь юу юм бол? Би нэг хүнээр бахархдаг. Хэн гээч? Ээжээрээ биш, багшаараа ч биш, хэн гэж бодож байна? Энэ бол олимпод эх орноо төлөөлөн оролцож байгаа эгэл ардаараа. Учир нь гэвэл дэлхийн олон орны тамирчид өрсөлдөхөд миний Монголын тамирчид хэдий 64 орноос 63-д ордог ч гэсэн улс эх орныхоо нэрийг уудам ертөнцөд хэнээс ч эмээхгүй тунхаглаж байгаа энэ хүн чинь жинхэнэ Монгол хүн. Монгол хүний үнэ цэнэ үүнд л оршиж байдаг болохоор дэлхийн хүнээс ялгаатай юм.
4.Монгол хүний үнэ цэнэ юунд алдагдаж байна вэ? Үнэ цэнээ алдана гэдэг үгүй болохын дохио. Миний, чиний, бид бүгдийн үнэ цэнэ юунд алдагдаж байгаа вэ гэхээр өв уламжлал үнэт соёл минь юм шүү дээ. Болохгүй гэдгийг мэддэг хэрнээ болгоод хийгээд байдаг бидний зан заншил минь ямар өрөвдөлтэй юм бэ? Хамгийн энгийн жишээ. Босгон дээр зогсож болохгүй гэдгийг хэн бүгд мэднэ. Гэхдээ зогсоод л байдаг. Ширээн дээр сууж болохгүйг мэдсээр байж сууна. Яг л зөрүүд бух шиг. Бид чинь бух биш хүн шүү дээ. Үнэ цэнэ, өв уламжлалаа алдсанаас үхсэн минь дээр!
5. “Монгол тэмүүлэл”-ийг бүтээцгээе! Хажууд байгаа хэн нэгэн рүү хараад чин сэтгэлээсээ нэг инээ дээ. Хэдий хийхэд ичмээр ч гэсэн хийсний дараа сэтгэл тань уужрах болно. Инээмсэглэл гэдэг бол итгэлийг, зоригийг, аз жаргалыг бүтээдэг юм. Дээрээс нь хачир болгоод нэг удаа уучлалт гуйгаарай. Тэмүүллийг бүтээсэн таньд баярлалаа.
     Эх орон -Эмээгийн минь сүүгээ өргөдөг бурхан
     Эх орон- Элгэн халуун сэтгэлээр хайрладаг хүүхдүүдийн багш
     Эх орон -Уртын сайхан дуу нь уужим талдаа эгшиглэсэн нутаг
     Эх орон- Уул ус нь жигдэрсэн минийх гэх өмч
     Хүн зон нь хайраараа үнэ цэнэтэй
     Хөвч дэлхий минь хамгийн эрхэм үнэ цэнэтэй
     Аз жаргалыг мэдэрье гэвэл
     Аяа та үнэ цэнээ мэдэр.
Мэдрээд орхилгүй,туршаад үзээрэй
Бичсэн: baysaku | цаг: 19:20 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих